← БуцахҮйл явдалын мэдээ
Монгол Улсын Гавьяат цолтон нэмэгдлээ
2026 оны 7 сарын 5 өдөр

Өдрийн мэнд
БИД-98 төгсөгчдийн нэрийн өмнөөс Тэс сумын уугуул, Ардын дууч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, бидний эрхэм анд Д.Бурмааг Монгол ардын дуу, үндэсний өв соёлыг олон арван жилийн турш түгээн дэлгэрүүлж, түмэн олныхоо сэтгэлд хоногшсон уран бүтээл, авьяас билэг, хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын Гавьяат цолоор шагнуулсанд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Эрхэм найздаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, уран бүтээлийн тань их үйлс улам өргөжин тэлж, Монголын урлаг, соёлын хөгжилд оруулах хувь нэмэр тань арвин ихээр үргэлжлэх болтугай.

БИД-98 ТББ-ын бүх гишүүд, ТУЗ-ын хамт олноос

